/ / Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-ийг Дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авах арга хэмжээ 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус станцын байрлалд зохион байгуулагдлаа.

Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-ийг Дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авах арга хэмжээ 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус станцын байрлалд зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 318 дугаар тогтоолоор “Дулааны хоёрдугаар цахилгаан станц”-ыг улсын онц чухал объектын жагсаалтад оруулж, дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авах шийдвэр гарсан.

Уг тогтоолыг хэрэгжүүлж, тухайн цахилгаан станцыг Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны А/02 дугаар тушаалаар ажлын хэсэг томилж, хамгаалалтад авч, үйл ажиллагааг эхлүүллээ.

Хамгаалалтад хүлээн авах арга хэмжээнд ажлын хэсгийн ахлагч, Дотоодын цэргийн штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Чинзориг, 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхсолонго, Эрчим хүчний яамны хяналт шалгалт, аудитын газрын дарга Х.Бекболат, Дулааны хоёрдугаар цахилгаан станцын гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү, ерөнхий инженер Н.Чимэддорж, дэд захирал Ч.Дорж нар болон бусад ажилтан, алба хаагчид оролцлоо.

Статистик мэдээ
  • 2018 онд
    албан бичиг 123
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2019 онд
    албан бичиг 156
  • 2019 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна