/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / “Хүний эрх ба цагдаа”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” сэдэвт бүсчилсэн сургалтыг Дотоодын цэргийн анги, байгууллагад зохион байгууллаа.

“Хүний эрх ба цагдаа”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” сэдэвт бүсчилсэн сургалтыг Дотоодын цэргийн анги, байгууллагад зохион байгууллаа.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор “Хүний эрх ба цагдаа”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” сэдэвт бүсчилсэн сургалтыг Дотоодын цэргийн анги, байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. 

Уг сургалтыг Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Хүний эрх гэж юу вэ”, “Хүний эрхэд суурилсан хандлага гэж юу вэ”, “Олон улсын хүний эрхийн гэрээ”, “Хүний эрхийн хязгаарлалт”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх”, “Жагсаал, цуглаан цахим дэмжлэгтэй идэвхтэн, манлайлагчдын сэтгэлзүйн хэв шинж”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа ба хүний эрх”, “Жагсаа цуглаан ба хүний эрх” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Статистик мэдээ
  • 2018 онд
    албан бичиг 123
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2019 онд
    албан бичиг 156
  • 2019 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна