/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

Энэ долоо хоногт Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ, ХУУЛЬ САХИУЛАХ АЛБА ХААГЧДЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, АЛБА ХААГЧДЫН  ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” өнөөдөр /2021.10.15/ Төрийн ордонд эхэллээ.

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах албан хаагчдын үндэсний чуулганд Цагдаагийн ерөнхий газар, Шүүх, Прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцлоо.

Чуулганаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам” сэвдвээр илтгэл тавьсан юм.

Энэхүү чуулганд цагдаагийн байгууллагыг төлөөлөн 75 алба хаагч оролцлоо.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫХАН ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга болон албаны хүмүүс оролцсон юм.

Арга хэмжээний үеэр алба, нэгжийн дарга нар үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа ашиглаж буй техник хэрэгслийг танилцуулахаас гадна цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажил, шийдвэрлэх асуудлын талаар танилцууллаа.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД ОРЖ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Тавигдах ерөнхий шаардлага:

Монгол Улсын иргэн байх,Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,

Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,

Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,

Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,

Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/,

Тавигдах тусгай шаардлага:

Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,

Эрүүл мэндэд тавигдах шаардлагыг хангасан байх,

Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,

Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,

Автомашины засвар үйлчилгээ, оношилгоо хийх /цагдаа жолооч/,

3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх /цагдаа жолооч/

Албан тушаал /ажлын байр /-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://police.gov.mn/a/5674

"МОНГОЛ ТӨРИЙН ЦАГДАА", "УРАН БИЧИГТЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс "Харилцаа хандлага" аяны хүрээнд алба хаагчдын дунд "Монгол төрийн цагдаа" утга зохиолын уралдаан, "Уран бичигтэн" Монгол бичгээр уран гоё бичих арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд уралдаанд оролцсон алба хаагчдын бүтээлийг дүүргийн Гүн Галуутай цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн хамт дүгнэж, шалгарууллаа. "Уран бичигтэн"-ээр Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Ганбат, зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Батмонгол нар шалгарсан юм. Харин "Монгол төрийн цагдаа", уралдаанд тус цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Алдарбаяр, мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Р.Хүрэлбаатар нар тэргүүллээ. Тэргүүн байр эзэлсэн алба хаагчдыг тус цагдаагийн хэлтсийн даргын нэрэмжит "Өргөмжлөл", үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. Монгол төрийн цагдаагийн байгууллагын цог жавхаа, сүр хүч өнөд мандан бадрах болтугай.

ДОТООДЫН ЦЭРЭГТ ТАТАГДАН ИРСЭН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ БЭЛТГЭЛЭЭР ХАЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2020 оны II ээлжийн цэрэг татлагаар Дотоодын цэрэгт татагдан ирж, цэргийн жинхэнэ албаа хаасан хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр алба хаах хугацаандаа Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Цагдаа”, "Харуулчин" мэргэжил олгох сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн зарим хугацаат цэргийн алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар "Цагдаа жолооч", "Харуулчин"-ы албан тушаал /ажлын байр/-д томиллоо.

МАНСУУРАЛГҮЙ ИРЭЭДҮЙГ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар ХУД-ийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ИТХ-ын Хууль зүй, Олон нийттэй Харилцах хэлтэс хамтран ХУД-ийн төрийн болон хувийн хэвшлийн ЕБС-ийн Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарт Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн сургалт, мэдээллийн арга хэмжээ зохион байгууллаа.

Мөн цаашид ч энэ төрлийн сургалт, нөлөөллийн ажлуудыг тогтмол явуулах юм.

"УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс нь "УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ" арга хэмжээний хүрээнд угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой байдлын газартай хамтран айл өрхүүдэд зөвлөмж, анхааруулга хүргэн ажиллаж байна.Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын хийнд хордон амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага мэдээлэл нэмэгдэх болсон. Тиймээс иргэдийг угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулан мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

Статистик мэдээ
  • 2018 онд
    албан бичиг 123
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2019 онд
    албан бичиг 156
  • 2019 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна