/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / “СЕРТИФИКАТ” гардуулах арга хэмжээ боллоо.

“СЕРТИФИКАТ” гардуулах арга хэмжээ боллоо.

   Дотоодын цэргийн штабаас анги, байгууллагын алба хаагчдын гадаад хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор англи хэлний хэрэгцээ шаардлагад тулгуурлан, англи хэлний анхан болон бэлтгэл дунд түвшний сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан Дотоодын цэргийн штабын даргын 2021 оны А/15 дугаар тушаалаар батлуулж, сургалтыг цахимаар болон танхимын хосолсон хэлбэрээр 6 сарын хугацаанд зохион байгуулж явууллаа.

 

    Уг сургалтад цэргийн анги, байгууллагын нийт 64 алба хаагч хамрагдан амжилттай төгсөж, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “СЕРТИФИКАТ” гардуулах арга хэмжээг Дотоодын цэргийн штабт зохион байгуулав.

 

 

    Тус арга хэмжээнд  Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал С.Ганбат, даргын зөвлөлийн гишүүд, багш нар болон амжилттай суралцсан алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

 

 

 

Статистик мэдээ
  • 2018 онд
    албан бичиг 123
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2019 онд
    албан бичиг 156
  • 2019 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна