/ / Хошууч генерал Баастын Пүрэв

Хошууч генерал Баастын Пүрэв

Хошууч генерал Баастын Пүрэв
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор генерал цол хүртсэн сүүлийн генерал.
Түүнээс хойшхи генерал цолыг Ерөнхийлөгч олгодог болсон байна. Нийгэм цаг үе өөрчлөгдсөн, ардчилсан хувьсгалын анхны жилүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генералуудын эгнээнд бас нэгэн эрс шийдэмгий, их үйлсийг бүтээгч, алба хаагч бүрийн бахархал болсон эрхэм хүмүүн томилогдсон нь хошууч генерал Баастын Пүрэв юм.
1990 оны 04 дүгээр сард Цагдаагийн Ерөнхий газрын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагчаар томилогдон БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 189 дүгээр тогтоолоор хошууч генерал цол хүртсэн байна.
Энэ тухай Монгол Улсын Гавьяат хуульч, хошууч генерал, хууль зүйн шинжлэх ухааны доктор Баастын Пүрэв "Би сайд нарын зөвлөлийн тогтоолоор генерал цол хүртсэн бараг сүүлчийн хүн. Яагаад ингэж хэлж байна гэхээр миний дараа дайнд тулалдаж явсан хоёр партизанд өгсөн юм” гэж дурсан ярьсан байдаг.

Статистик мэдээ
  • 2018 онд
    албан бичиг 123
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2019 онд
    албан бичиг 156
  • 2019 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна