/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / СПОРТЫН ТЭМЦЭЭН, УРАЛДААНЫ МЕДАЛИЙН ЗАГВАР БАТЛАГДЛАА

СПОРТЫН ТЭМЦЭЭН, УРАЛДААНЫ МЕДАЛИЙН ЗАГВАР БАТЛАГДЛАА

СПОРТЫН ТЭМЦЭЭН, УРАЛДААНЫ МЕДАЛИЙН ЗАГВАР БАТЛАГДЛАА

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, “Дэлхийн цагдаа болон галын байгууллагын тоглолт”, “Монголын Бүх ард түмний спартакиад”, улсын аварга шалгаруулах спортын уралдаан, тэмцээнд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2021 оны спортын аварга шалгаруулах уралдаан, тэмцээн”-ийг Коронавирус /Covid-19/ халдварын цар тахал буурч, эрсдэл багассан үед зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Ийнхүү тэмдэглэлт ойн нэрэмжит тэмцээн, уралдааны медалийн загварыг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар баталлаа.

Ойн хүрээнд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад ажилтнуудын дунд”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг иргэд, олон нийтэд сурталчлах”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дунд зохион байгуулах” гэсэн үндсэн гурван чиглэлд “Цагдаа” /тусгай хөтөлбөр, “Цагдаа-100” /тусгай хөтөлбөр/, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, чөлөөт бөх, жүдо бөх, бокс, гир өргөлт, олс таталт, дуатлон, таеквондо, шатар, дартс, софт волейбол, ширээний теннис, үндэсний бөхийн барилдаан, 3х3 сагсан бөмбөг, хүчний гурван төрөлт зэрэг нийт 20 төрлийн тэмцээн, уралдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Статистик мэдээ
  • 2018 онд
    албан бичиг 123
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2019 онд
    албан бичиг 156
  • 2019 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна