/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / ЦЕГ-ЫН “СҮҮЖ-УУЛ” АМРАЛТ, СЭРГЭЭН ЗАСАХ СУВИЛАЛД АЛБА ХААГЧДЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АМРААЖ ЭХЭЛЛЭЭ

ЦЕГ-ЫН “СҮҮЖ-УУЛ” АМРАЛТ, СЭРГЭЭН ЗАСАХ СУВИЛАЛД АЛБА ХААГЧДЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АМРААЖ ЭХЭЛЛЭЭ

ЦЕГ-ЫН “СҮҮЖ-УУЛ” АМРАЛТ, СЭРГЭЭН ЗАСАХ СУВИЛАЛД АЛБА ХААГЧДЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АМРААЖ ЭХЭЛЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилал нь байгалийн үзэсгэлэнт газар байрлах бөгөөд цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, тэдний гэр бүл болон ахмад ажилтнуудад хөнгөлөлттэй үнээр сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлдэг юм.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Улсын Их Хурал, Орон нутгийн сонгууль, Короновируст халдвар /Ковид19/-ын цар тахалтай тэмцэж, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ биелүүлэн өндөр ачаалалтай ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг үнэ төлбөргүй амрааж, сувилах ажлыг ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албанаас зохион байгуулж эхлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар цагдаагийн хүрээний 252 алба хаагчийг 6 ээлжээр амрааж, нөхөн сэргээх хуваарь томилгоог гаргалаа.

Мөн Короновируст халдвар /Ковид19/-ын тархалтаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор сувилуулахаар ирж буй алба хаагч, тэдний гэр бүл, цагдаа, дотоодын цэргийн ахмад ажилтнуудыг 24 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байна.

Тус амралт, сувиллын газарт үйлчлүүлэгч нарт зориулсан 32 нэр төрлийн эмчилгээ, үйлчилгээ хийгдэж байна.

Статистик мэдээ
  • 2018 онд
    албан бичиг 123
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2019 онд
    албан бичиг 156
  • 2019 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна